Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Зөрчлийн хууль ирэх долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

Зарим гишүүний ярианаас хүргье

Зөрчлийн хууль эргэж харах, засаж сайжруулах хууль боллоо

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дарга М.Энхболд "Зөрчлийн хууль дээр нилээд хугацаа зарцуулж ажиллалаа. Гэвч эргэж харах, засаж сайжруулах зүйл байна. Энэ хууль ирэх долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ" гэлээ. 

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат "Банкны торгуулийн хэмжээг багасгаад оруулаад ирчихэж.

Хариуцлага тооцох нь зөв. 50,40,70 мянган нэгжээр торгоно гэж байгаа нь банкны салбарынханд харьцангуй тоо.

Дэлхийн жишгээр хууль зөрчсөн банканд хэдэн зуун мянгаар нь торгууль ногдуулдаг" гэв.

Наймаачид татвараас зайлсхийсэн тохиолдолд хариуцлага тооцохгүй болж байгаа нь зөв үү

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Жижиг боомтуудаар наймаа хийж байгаа хүмүүс татвараас зайлсхийсэн тохиолдолд хариуцлага тооцохгүй болж байгаа нь зөв үү? 

Хэрэгжээд явахаар бүтэлгүй хууль болно гэдгийг мэдсэн учраас Ц.Нямдорж тэргүүтэй гишүүд оролцохгүй байгаа шүү.

300,000 мянган төгрөгний зөрчил гаргасан хүнийг эрүү үүсгэж шоронд хорих гээд байгаа юм уу?" гэлээ.