Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол Улсын бахархал шилдэг ТАТВАР ТӨЛӨГЧИД шагналаа гардлаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Татвар оршихуй дор төр буй”

Татварын Ерөнхий Газараас өчигдөр буюу тавдугаар сарын 11-нд 2016 оны шилдэг 99 татвар төлөгчийг шалгаруулж, шагналыг нь гардууллаа. Нийгэмд баялаг бүтээж, улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг шилдэг татвар төлөгчдийг шагнах ёслол Шангри-Ла зочид буудалд ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгуулагдав.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд ажиллаж буй татварын 31 албанаас шалгарсан 99 татвар төлөгч ийнхүү шагнал авсан юм. 

Тухайн оны шилдэг татвар төлөгчийг шалгаруулахдаа

  • “Шилдэг татвар төлөгчийг шалгаруулах, татвар төлөгчийг шагнаж урамшуулах” журмын дагуу төлсөн татварын хэмжээ нь тухайн татварын албаны хэмжээнд тэргүүлсэн,
  • Тайлангаа тогтмол ирүүлж, татвараа хугацаанд нь төлсөн байх,
  • Татвар ногдуулах төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээг тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлсэн байх, 
  • “Татварын албаны эрсдэлийн удирдлагын журам”-ийн дагуу “хүлээн зөвшөөрөгдөхүйц бага” болон “дунд” эрсдэлтэй үнэлэгдсэн байх гэсэн үндсэн үзүүлэлтээр дүгнэдэг.
 
Гэрэл зургийг MPA.mn

Үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ТЕГ-ын дарга Л.Зориг “Энэ танхимд улсын төсвийн орлого, хяналтын газартай харилцдаг томоохон татвар төлөгч, нийслэл, дүүргийн татварын хэлтсүүдтэй харилцдаг шилдэг татвар төлөгч ААН-ийн төлөөллийг урьсан.

Нийт компаниуддаа Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр шалгарсан явдалд чин сэтгэлээсээ баяр хүргэж, талархал илэрхийлж байна. Та бүгд татварын хууль, улс орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, төсвийн орлого бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа гэдгийг тэмдэглэн хэлье” гэсэн юм.

Улсын хэмжээнд дараах 10 компани татвар төлөлтөөрөө тэргүүлжээ.

  1. Оюутолгой ХХК
  2. Эрдэнэт үйлдвэр ХХК
  3. Монголын алт МАК ХХК
  4. Цайрт минерал ХХК
  5. Мобиком ХХК
  6. Тавантолгой ХК
  7. Тийсс Монгол ХХК
  8. Юнител ХХК
  9. Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК
  10. Говь ХК

99 татвар төлөгчийн бүрэн жагсаалттай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Бид шилдэг татвар төлөгчдөөс товч ярилцлага авч, сэтгэгдлийг нь хуваалцлаа.

"20 жилийн хугацаанд нийт 640 орчим тэрбум төгрөгийг татвар хураамж, нийгмийн даатгалын шимтгэлээр төлсөн"

 
Гэрэл зургийг MPA.mn

“Мобиком” ХХК-ийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг “Бид 20 жилийн хугацаанд нийт 640 орчим тэрбум төгрөгийг татвар хураамж, нийгмийн даатгалын шимтгэл зэргээр төлсөн. Мөн салбарынхаа дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хоёр их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан. Өнөөдөр бид бас Монгол Улсын шилдэг ажил олгогчоор шалгарч Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн яамнаас шагналаа авсан байгаа.

Мобиком компанийн нийт хамт олны өмнөөс татвар төлөх, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаадаа баяртай байна гэж хэлье.

Улс орон байхын үндэс нь татвар. Тиймээс энэ улсад үйл ажиллагаа явуулж буй ТОП компанийн хувьд бид хүлээсэн үүргээ биелүүлж, татвараа цаг хугацаанд нь ямар ч зөрчилгүйгээр төвлөрүүлж байдагтаа баяртай байдаг” гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

“Сэрүүлэг констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Хулан “Манай компани 100 гаруй ажилтантай. Бид иргэн, ААН-ийн үүргээ хүлээж улсдаа татвар, нийгмийн даатгалаа төлж хувь нэмрээ оруулж байгаа. Үүнийг маань үнэлж биднийг шилдэг татвар төлөгч болгож шалгаруулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэсдээ баярлалаа” гэв.

"Нийт 71.2 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлснээрээ томоохон татвар төлөгчдөөс гуравдугаар байрт шалгарлаа"

 
Гэрэл зургийг MPA.mn

МАК ХХК-ийн дэд ерөнхийлөгч Б.Энхмандах “Манай компани 1993 онд байгуулагдсанаасаа хойш шилдэг татвар төлөгчөөр жил бүр шалгарч ирсэн түүхтэй. 2016 оны хувьд МАК компани бүтээн байгуулалтын гол гол ажлуудаа хийж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр орууллаа.

Нийт 71.2 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлснээрээ томоохон татвар төлөгчдөөс гуравдугаар байрт шалгарлаа.

МАК ХХК 1,500 гаруй ажилтантай. Нарийн сухайтын нүүрсний уурхайгаас бид өнгөрсөн онд 5.4 сая тонн нүүрс экспортолж гаргасан. Түүнээс гадна бид Евро стандартын хийт бетоны үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулсан. Одоо бид маш том бүтээн байгуулалт дээр ажиллаж байна. Энэ нь Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний технологитой, жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг зургаадугаар сард ашиглалтад оруулах юм” гэв.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЛ ЗУРГУУД:

Гэрэл зургийг MPA.mn 

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn