Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Аймгуудын өрсөлдөх чадварын ҮНЭЛГЭЭ

Н.БОЛОРЧИМЭГ
2017 оны 5 сарын 13
iKon.MN

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г 2012 оноос эхлэн 5 дахь жилдээ гаргаж байгаа. Тус төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын 2016 оны тайланг гаргасныг өчигдөр олон нийтэд танилцууллаа.

Энэхүү тайлангаас аймаг бүрийн давуу болон сул тал байгааг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 180 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулан хардаг аж. Мөн тайлангаас өмнөх жилтэй харьцуулахад хамгийн их өссөн болон буурсан 20 үзүүлэлтийг гаргадаг байна. 

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2016

Сүүлийн 5 жил Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгийн өрсөлдөх чадварын оноо харьцангуй өндөр байгаа бөгөөд өөрсдийн эрэмбээ хадгалсаар байгаа аж. Энэ жилийн тайланд ч мөн Орхон аймаг тэргүүлсээр байгаа бол удаах эрэмбэд Өмнөговь, Дархан-Уул аймаг орсон байна. 

Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэг аймаг энэ жил өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулжээ.

Харин сүүлийн байрт Архангай, Дундговь, Говь-Алтай аймгууд эрэмблэгдснийг та графикаас харж болно.

Жич:

- График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

- Энэхүү дүрслэлийг дэсктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно.


1. ОРХОН

 


2. ӨМНӨГОВЬ

3. ДАРХАН-УУЛ

4. СҮХБААТАР

5. ТӨВ

6.ДОРНОГОВЬ

7. СЭЛЭНГЭ

8. ДОРНОД

9. УВС

10. БАЯН-ӨЛГИЙ

11. ГОВЬСҮМБЭР

12. ХОВД

13. ХӨВСГӨЛ

14. ӨВӨРХАНГАЙ

15. ХЭНТИЙ

16. ЗАВХАН

17. БУЛГАН

18. БАЯНХОНГОР

19. АРХАНГАЙ

20. ДУНДГОВЬ

21. ГОВЬ-АЛТАЙ

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ

Буурах дарааллаар харуулав

- График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

 Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашгийн үзүүлэлтийг аймаг тус бүрээр харуулав

- График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

Бизнесийн үр ашиг болон Дэд бүтцийн үзүүлэлтийг аймаг тус бүрээр харуулав

- График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.