Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаяр: СЕХ ард түмэн ерөнхийлөгчөө сонгох бололцоог шударгаар хангана гэж найдаж байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр өнөөдөр 11:30 цагт Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өглөө.

Нэр дэвшигч Н.Энхбаяр “Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль удахгүй болох гэж байна. Улс төрийн хүчнүүд хуулийн дагуу нэр дэвшигчдээ сонгож, материалыг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлж байна. Энд надтай хамт УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан, З.Баянсэлэнгэ, Н.Удвал дарга байна.

Мөн манай намтай хамтран ажилладаг, бидний үйл ажиллагааг дэмждэг Т.Баярхүү, Ц.Шинэбаяр зэрэг хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Сонгууль маань шударга болоосой.

 
Гэрэл зургийг mpa.mn

Шударга болох нь бүртгэлийнхээ ажлыг шударга явуулах, өрсөлдөгчдөө өөрсдөө сонгодог биш, ард түмэн сонгодог байдлаар зохион байгуулахаас эхэлнэ.

Би Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Тэр үед мэдлэг боловсрол, туршлага, эх орноо гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж байсан. Одоо тэр үед хийсэн ажлаа гүйцээх, сүүлийн үед бий болсон алдааг засах түүхэн үүрэг хариуцлага ногдож байна гэж үзэж байгаа учраас МАХН-аас намайг нэр дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч, энэ сонгуульд  МАН, АН-аас нэр дэвшигчидтэй шударга өрсөлдөж, ард түмнээр сонгуулах их аяныг эхлүүлнэ гэж бодож байна.

СЕХ хэн нэгэн улс төрийн нам, зүтгэлтэн, байгууллагын шахалтад оролгүйгээр өөрсдөө шударга сонгууль явуулах нөхцөл бүрдүүлж, саад бэрхшээлгүй бүртгэж, ард түмэн ерөнхийлөгчөө сонгох бололцоог шударгаар хангана гэж найдаж байна. Бид шударга өрсөлдөөнөөс айхгүй” гэв.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.