Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Кассын машин, POS төхөөрөмжийн явуулын үзэсгэлэн болж байна

ikon.mn
2017 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа” өчигдөр боллоо.

Үзэсгэлэн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр "Мишээл" төвийн НҮНТ дээр, 11-ний өдөр "Драгон" НҮНТ дээр үргэлжлэх бөгөөд иргэд, ААН өөрийн хэрэгцээнд тааруулан цахим төлбөрийн баримт хэвлэх төхөөрөмжийг сонгон, худалдан авах аятай нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

“Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгчдийн зах зээлийн 80 орчим хувийг эзэлдэг дараах компаниуд үзэсгэлэнд оролцож байна.

  • “Электромон трейдинг” ХХК
  • “Вансифорус” ХХК
  • “Датакейр” ХХК
  • “Интер актив Би Ай” ХХК
  • “Прософт технологи” ХХК
  • “Ритус” ХХК
  • “Инфо системс” ХХК
  • “Майсофт” ХХК
  • “Тангетэд плас” ХХК
  •  “Мажор софт” ХХК
  • “Ай си ти вишн” ХХК
  • “Интерактив” ХХК
  • “Тауэр Софт” ХХК

Нийслэлийн татварын газар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, “Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо” Төрийн бус байгууллага хамтран үзэсгэлэнг зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн татварын газар Татвар төлөгчтэй харилцах хэлтэс