Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хеликобактерийн шинжилгээг 80%-ийн хөнгөлөлттэй үнээр хийх аян зарлалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хаппи веритас оношилгооны төв Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран Хеликобактер тодорхойлох шинжилгээг хийхээр болжээ.Энэ талаар өнөөдөр мэдээлэл өглөө.


Тавдугаар сарын 10-н буюу маргаашаас эхлэн тавдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд ходоодны Хеликобактер тодорхойлох шинжилгээг 80%-н хөнгөлөлттэй үнээр хийх юм байна.

Монгол хүний нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин, хоёрдугаарт хорт хавдар ордог. 

Харин хорт хавдар дотроо ходоодны хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд II байрт байна.

Монгол, Япон эмч нарын хийсэн сүүлийн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн бараг 60 орчим хувь нь хелико бактерийн халдвартай гэж гараад байгаа.  

Иймээс Эрүүл Монгол хүний төлөө уриатай Хаппи веритас оношилгооны төв, ХСҮТ-тэй хамтран ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор ХЕЛИКОБАКТЕР ТОДОРХОЙЛОХ шинжилгээг 20 хоногийн хугацаанд 80%-н хөнгөлөлттэй үнээр хийх аяныг зарлаж байгаагаа мэдэгдлээ.