Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Пионерууд Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой тавдугаар сарын 8-ны өдөр болно. 

Энэхүү өдрийг угтаж хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөж "Пионерийн дуу"-г дууллаа.

"Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй.

Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхий олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд анхааран ажилладаг байсан" хэмэнэ ахмад багш, Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс дурсан ярилаа.

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун ”Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч, хөгжсөний 92 жилийн ойн баярын мэндийг хүүхэд багачуудын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд, өдгөө хүүхэд хөгжил, хамгааллын асуудалд бие сэтгэлээ зориулан ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчдад баярын мэнд хүргэе.

Та бүхний минь хүүхэд бүрийн төлөө хийх ариун үйлс үргэлж дэлгэрч байх болтугай” гэв.

УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн ажилтанууд, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхдийн хөгжил оролцооны байгууллагууд, хүүхдийн төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүллээ.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг