Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Элэгний В,С вирүс илэрвэл ЭМД-аас итгэмжлэгдсэн лабораториудад тоолно

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 5
iKon.MN

Засгийн газраас баталсан "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг өнөөдөр иргэдэд танилцуулан албан ёсоор хэрэгжүүлж эхэлж байна. Нээлтийн арга хэмжээ өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

 

Нээлтийн үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг "2016-2020 он хүртэл Засгийн Газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Элэг Бүтэн Монгол" хөтөлбөр орсон байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид элэгний С вирүсийн тархалтыг устгах зорилтыг тавьсан байна. Мөн элэгний өвчлөлөөс шалтгаалсан нас баралт нь одоогоор 15 хувь байгааг 50 хувь хүртэл бууруулах зорилттой ажиллаж байна.

Өнөөдөр бид энэхүү хөтөлбөрийн нээлтийг улс орон даяар эхлүүлж байгаа. Нээлтийн ач холбогдол нь гэвэл энэ хөтөлбөр яаж явах, иргэд хаана очих ёстой,  энэ хөтөлбөрийг авахад юу шаардлагатайг таниулах зорилготой юм. 

2017 онд 40-65 насны бүх иргэдийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний В,С вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулна. Цаашид хамрах хүрээг өргөтгөн 15-65 насны нийт хүн амыг хамруулах юм. Үүнд хамрагдахын тулд, нэн түрүүнд иргэд ЭМД-аа төлсөн, хаягжилт тодорхой байх ёстой.

Мөн хэрэв иргэд өрх, сумын эрүүл мэндийн төвд хийсэн шинжилгээгээр элэгний В,С вирүсийн халдвартай илэрсэн бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораториудад вирүс тоолох шинжилгээнд хамруулна" гэв.

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн ажлуудыг үе шаттайгаар хийхээр төлөвлөжээ. Юун түрүүнд С вирүсийн эсрэг үйлчилгээтэй Харвони болон бусад төрлийн 5 эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тус бүрт 210 мянган төгрөгөөр хямдруулжээ. Мөн элэгний В, С вирүсийг илрүүлэх шинжилгээнд, даатгалд хамрагдсан 40-65 насны бүх хүмүүс буюу 500 мянган хүнийг хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас  1.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа аж. 

2017 ондоо багтааж даатгуулагчийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг хэрэгжүүлэх юм. Урьдчилан сэргийлэх эмчилгээнд даатгалын сангаас 10.2 тэрбумыг зарцуулахаар баталсан байгаа аж. Тодруулбал, 40-65 насны бүх даатгуулагчид 5 жил тутамд 1 удаа үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамрагдах зохицуулалтыг бий болгохоор ажиллаж буй.

Түүнчлэн, хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдрын эхний шат, элэгний хатууралтай, зайлшгүй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн элэг шилжүүлэн суулгах санхүүжилтийг төр хариуцах аж.

 
Нээлтийн үйл ажиллагааны фото сурвалжилга
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг