Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ичинхорлоо: Бид удахгүй монгол бичгийн ҮНЭГҮЙ сургалтыг зохион байгуулж эхэлнэ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 5
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Үндэсний номын санд өнөөдөр "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын нээлтийн арга хэмжээ боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байна.

Баярын хүрээнд Монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд, монгол хэл, соёлын асуудлаарх эрдэм шинжилгээний бага хурал, үе үеийн бичгийн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ, уншигч зохиолчдын уулзалтыг өргөн хүрээнд зохион байгуулж байна.

"Бид харь хэлийг тахин шүтэж, өөрсдийн хэл соёлыг умартах ёсгүй"
 
Гэрэл зургийг Mpa.mn

БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Бид жил бүрийн тавдугаар сарын эхний Ням гарагийг Монгол хэлний үндэсний баяр болгон орон даяар тэмдэглэсээр олон жил болж байна.

Энэ хугацаанд жил бүр хэл, соёлын байгууллагууд, тэр дундаа Шинжлэх Ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэн болон номын сангууд хамтран өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Цаашид 2025 он гэхэд хос бичигтэй болох зорилго тавьсны дагуу үндэснийхээ бичиг соёлыг дээдлэх арга хэмжээг орон даяар зохион байгуулсаар байна. Хэл бол үндэсний бахархал. Бид харь хэлийг тахин шүтэж, өөрсдийн хэл соёлыг умартах ёсгүй.

Тиймээс монгол хүн бүр хэл соёлоо хөгжүүлж, өвлүүлэн уламжлах шинэ алхамуудыг цаг ямагт санаж, хичээж явах учиртай” гэв.

"Үндэсний бичиг соёлын өдөр бол монгол хүн бүрийн бахархалын өдөр"
 

Монголын Үндэсний Номын сангийн захирал Б.ИчинхорлооМонголчууд бид өөрийн гэсэн ёс заншил, бичиг соёл, эртний түүхтэй ард түмэн гэдгийг баталж байгаа дархлааны өдөр бол өнөөдөр. Үндэсний бичиг соёлын өдөр бол монгол хүн бүрийн бахархалын өдөр.

Энэ өдрийг тохиолдуулан Үндэсний номын номын сангаас санаачлан эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ бүхэнд эрдэмтэн судлаачид, бичиг соёлоо дээдэлдэг хэн бүхэн идэвхтэй оролцож байгаад баяртай байна.

Бид удахгүй монгол бичгийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүн дээр хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачид, Төрийн хэлний зөвлөлтэй хамтран ажиллахаар ярилцаж байна.

Энэ ажил маань хэрэгжвэл үндэснийхээ бичиг үсгийг мэддэг залуус улам олширч, тэр хэрээрээ номын санд хадгалагдаж байгаа бичгийн дурсгалууд судалгааны эргэлтэд орох боломжтой. Бид сургалтаа тун даруй эхлүүлнэ” хэмээн тайлбарлалаа.

Фото сурвалжлага

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг