Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын хил дээрх хятад цэргүүд солонгос хэл сурч эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Хойд Солонгосын эсрэг АНУ зэвсэг хэрэглэвэл дүрвэгсдийн урсгал Хятадын хилээр цутгана гэж үздэг. Тэгвэл ийм үйл явдалд бэлдэх зорилгоор Хятад-Хойд Солонгосын хил орчмын цэргийн албан хаагчдад анхан шатны солонгос хэлний мэдлэг өгч эхэлснийг Японы хэвлэл мэдээлжээ. Хятад цэргүүдэд “зогс”, “зогсохгүй бол буудлаа” гэх мэт солонгос үгсийг цээжлүүлж байгаа тухай Хятадын Ардын Чөлөөлөх Армитай (ХАЧА) ойр байдаг эх сурвалж мэдээлсэн талаар Иомиури Шимбун сонинд бичсэн байна.

Тус сонинд “АНУ-Хойд Солонгосын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд үүсэх дүрвэгсдийн урсгалыг зохицуулахын тулд хил орчимд байрласан цэргүүдэд ХАЧА солонгос хэлний анхан шатны мэдлэг олгож эхэлсэн байна” хэмээн өгүүлжээ.

Ингэхдээ Хятадад амьдардаг солонгос гаралтай иргэдийг багш болгон ашиглаж байгаа тухай мэдээлсэн байна. Мөн тус сонинд ХАЧА дөрөвдүгээр сараас хойш байлдааны бэлэн байдлаа дээрээсээ хоёрт ордог ноцтой түвшинд шилжүүлээд байгааг өгүүлжээ.

 

Эх сурвалж: Korea Times