Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ баллистик пуужин хоёр дахь удаагаа туршлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Цэнэггүй, тив хоорондын баллистик пуужинг АНУ-ын агаарын хүчний Калифорни дахь бааз дээр туршсан нь долоо хоногийн зайтай болсон хоёр дахь туршилт байлаа.

Ванденбергийн Агаарын Баазаас Лхагва гарагт харвасан Minuteman III пуужин 6,700 гаруй километр зайнд орших Маршаллын арлуудын орчимд хүрсэн байна. Дөрөвдүгээр сарын 26-нд мөн ийм пуужинг туршиж байсан юм.

Солонгосын хойгийн асуудал хурцадмал байгаа үед ойр ойрхон пуужин туршиж байгаа нь анхаарал татаж байгаа ч АНУ-ын зэвсэгт хүчин үүнийг эртнээс төлөвлөгдсөн ажиллагаа гэж тайлбарлаж байна.

Америкийн Агаарын Хүчний командлал Minuteman III пуужингийн туршилтыг “зэвсгийн бэлэн байдал, оновчтой ажиллагааг” шалгах зорилготой гэж мэдээлжээ.

Энэ удаагийн туршилтыг Хойд Солонгосын асуудалтай холбохоос татгалзаж байгаа бол үүнээс өмнөх туршилтыг тэд АНУ-ын дайснуудад сануулга өгөх зорилготой гэж тайлбарлаж байсан юм.

Цөмийн цэнэг тээвэрлэх чадалтай Minuteman III пуужинг АНУ-ын агаар-ус-газрын зэвсэглэлийн гурван гол тулгуурын нэг гэж үздэг. Нөгөө хоёр нь Охайо ангиллын шумбагч хөлөг, B-52 стратегийн бөмбөгдөгч онгоц юм.

1970 онд зохион бүтээгдсэн уг пуужингийн ашиглалтын хугацаа 13 жилийн дараа дуусна гэж үздэг.

 

Эх сурвалж: Russia Today