Porsche Монголд    
1
2
3
4
5

Porsche World Roadshow МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

З.Санжаа, iKon.mn
2015 оны 5 сарын 22
IKON.MN
Porsche World Roadshow МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Зураг

Герман улсын алдарт Porsche автомашины брэнд Монголд албан ёсоор худалдаалагдаж эхлээд ердөө дөрвөн сарын дараа буюу 2015 оны 6-р сарын 7-14-ны өдрүүдэд Porsche World Roadshow арга хэмжээг Sky Resort цогцолборт зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд Porsche AG болон Porsche Улаанбаатар төв нь хурд хүчин чадалтай,  спорт загварын хамгийн сүүлийн үеийн бүх загварын 22 автомашиныг Монголын бүх хэрэглэгч, үйлчлүүлэгчид болон сонирхогчдод зориулж Герман улсаас авчраад байгаа юм байна.

Түүнчлэн Porsche World Roadshow нь 250 гаруй хүндэт зочид болон оролцогчдод бүтэн нэг өдрийн турш тэдгээр автомашиныг тусгайлан байгуулсан тойрог замд турших, мөн бартаат замаар аялах боломжийг олгох юм байна.

Зураг

МОНГОЛД ЗОРИУЛСАН ОНЦЛОГУУД

Porsche нь Монголын зах зээлд орж ирсэн хамгийн анхны спорт загварын тансаг автомашины брэнд бөгөөд Монголд хамгийн сүүлийн үеийн, өргөн сонголт бүхий автомашины загваруудаа Ази, АНУ болон Европын зах зээлийн үнээс доогуур үнээр худалдаалж байгаа юм. 

 

Porsche Улаанбаатар төв Porsche автомашиныг Монголын эрс тэрс уур амьсгал, бартаат замд тусгайлан зорулж үйлдвэрлүүлэн худалдаалж буйгаараа онцлогтой. Үүнд: 

  • Октон багатай бензинд тохируулан бензиний саванд давхар шүүлтүүр суурилуулж компьютерт тохиргоо хийж өгсөн. Ингэснээр манайд зарагддаг бензиний чанараас үүдэн гарч болох эвдрэл гэмтлийн асуудлыг шийдсэн.
  • Хэт хүйтэн болон халуунд ажиллах чадвартай радиаторын систем. Энэ нь агаарын хэм өндөр үед радиаторыг хурдан хөргөх, өвлийн улиралд удаан хөргөхөд зориулагдсан хавхлага юм.
  • Бартаат замд зориулсан их биеийн доод хамгаалалт болон салон доторх битүүмж нь тоос шороо, дууг илүү тусгаарлах гэх мэт онцлогуудтай болно.
Зураг

911

Тус загварыг автомашиныг хэвлэл мэдээлэл "бэлгэ тэмдэг" , "домог", "жишиг" гэлцэж ирсэн.

50 гаруй жилийн турш амжилттай хөгжсөн 911 нь инженер техникийн нарийвчлалыг өдөр тутмын амьдралд шаардагдах практик ач холбогдол болон Porsche-гоос хүсэн хүлээх бүхий л үзүүлэлттэй хослуулсан бүтээгдэхүүн юм. 

Товчхондоо Porsche-гийн нэрийн хуудас бол 911.

Өөрийн өвөрмөц дүр төрхтэй. Анх уралдаанд зориулан зохион бүтээсэн Porsche 911 автомашин 1963 онд анх гарч байсан шигээ өнөө үед ч хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөөр байна. 

 

Стандарт үзүүлэлтүүд:

 911 Turbo S

Цилиндрийн тоо 6
Хөдөлгүүрийн багтаамж 3800 см3
Дээд чадал (DIN) 412 кВт (560 морины хүч)
Дээд хурд 318 км/ц
0-100км/ц хурд авах хугацаа 3.1 сек
0-160км/ц хурд авах хугацаа 6.8 сек
Шатахуун зарцуулалт (л/100км) - Хотод 13.2 л
Шатахуун зарцуулалт (л/100км) - Хотоос гадна 7.7 л
Шатахуун зарцуулалт (л/100км) - Холимог 9.7 л

Зураг

Шинэ Cayenne Turbo

Гайхшрал төрүүлэм нарийвчилсан үзүүлэлтүүдийг итгэл үнэмшил төрүүлсэн нэг консептэд багтаасан ШИНЭ Cayenne Turbo 

Porsche-гийн уг SUV загвар нь таван хүнийг ачаа тээштэй нь чөлөөтэй багтаах хангалттай зайтай. 

Жишиг үзүүлэлттэй SUV гэж хүлээн зөвшөөрөгдсөн тус загвар ангилалдаа дээгүүр жагсах өвөрмөц багц боломж, чадавхыг агуулсан.

Гадна талын хэв загвар нь өндөр түвшний үзүүлэлт рүү дөхсөн. Бүрэн дахин сайжруулсан урд хэсгийн томруулсан агаар соруулагч нь автомашины хүч чадал болон өнгө төрхөд тусгалаа олсон нь илэрхий. 

Үүнтэй эн тэнцүү содон хэв маяг нь стандартын дагуу суулгасан Porsche динамик гэрэлтүүлгийн систем бүхий шинэ LED үндсэн гэрэл, LED технологийн манангийн гэрэл зэрэг юм. Өөр сэтгэл хөдлөм тоноглолд 19 инчийн Cayenne Turbo обуд багтана.

Дотоод засал нь олон төрлийн материал, спортлог тав тухаараа гайхуулна.

Стандарт үзүүлэлтүүд:

Цилиндрийн тоо 8
Хөдөлгүүрийн багтаамж 4806 см3
Дээд чадал (DIN) 382 кВт (520 морины хүч)
Дээд хурд 279 км/ц
0-100км/ц хурд авах хугацаа 4.5 , 4.4 сек
0-160км/ц хурд авах хугацаа 10.3 , 10.0 сек
Шатахуун зарцуулалт (л/100км) - Хотод 15.9-15.5 л
Шатахуун зарцуулалт (л/100км) - Хотоос гадна 8.9-8.7 л
Шатахуун зарцуулалт (л/100км) - Холимог 11.5-11.2 л
Зураг

Macan Turbo

Авсаархан, нягтралтай, эрчимтэй боловч чадалтай хэвээр буй загвар.

Porsche -гийн хамгийн үр дүнтэй дээд зэргийн хүчин чадал гаргалт. Тэр бол Macan Turbo. 

Авсаархан SUV бүтээх үү? Түүний оронд хайрцагнаас гадуур сэтгэсэн нь дээр. Таван хаалга, таван суудалтай боловч автозамд тун тохиромжтой. Хобби, амралт, чөлөөт цаг, спортын хэрэгслийг хангалттай багтаах зайтай. Гэвч үзүүлэлтийг бууруулахыг зөвшөөрөхгүй. Практик ач холбогдолтой боловч хэзээ ч ердийн нэгэн байдаггүй онцлог.

Macan бүлийн гишүүн тус бүрийг бүтээхдээ хотын амьдралын хэв хаягийг хурдны зам дээр гаргаж, өндөр түвшний спортын үзүүлэлтийг өдөр тутмын амьдралд авчрахыг зорьсон. 

Уламжлалд хүлэгдэхээс татгалзаж, жинхэнэ оригоор нь мэдрэхийг хүссэн амьдралд зориулан бүтээсэн. Бидний үргэлж илэрхийлж ирсэн амьд гэдгээ мэдрэх мэдрэмжийг бидэнд өгөх спорт машин энэ болой.

Хэв маягийн хувьд онцгой эршүүд харагдах урд хормогч, хажуугийн агаар сарниулагч, нүдэнд ил, том хэмжээтэй хүйтэн агаар сорогч зэрэг нь өөр хаана ч байхгүй зөвхөн Macan Turbo-д л байна.

Стандарт үзүүлэлтүүд:

Цилиндрийн тоо 6
Хөдөлгүүрийн багтаамж 3604 см3
Дээд чадал (DIN) 294 кВт (400 морины хүч)
Дээд хурд 266 км/ц
0-100км/ц хурд авах хугацаа 4.8 , 4.6 сек
0-160км/ц хурд авах хугацаа 11.1 , 10.9 сек
Шатахуун зарцуулалт (л/100км) - Хотод 11.8-11.5 л
Шатахуун зарцуулалт (л/100км) - Хотоос гадна 7.8-7.5 л
Шатахуун зарцуулалт (л/100км) - Холимог 9.2-8.9 л
Зураг

Panamera

Дээд зэрэглэлийн автомашинд зориулсан спорт машины технологи.

Panamera - Gran Turismo загварын өвөрмөц пропорц, шугамд Porsche -гийн гени агуулагдсан нь тод илэрдэг.

Panamera загварын машины дотор оронгуут дөрвөн зүйл шууд ялгарч харагдана.

  1. Өгөгдсөн төв хянах самбар
  2. Дөрвөн тусдаа суудал
  3. Өндөр зорчигчдын хөл, толгой чөлөөтэй байх арын суудлын зай
  4. Арын суудлыг нэг нэгээр нь буулгаж ачааны тасалгааны багтаамжийг нэмэгдүүлэх уян хатан боломж тус тус харагдана.

Уран жолоодлогод зориулж бүтээсэн төмөр-пүршэн амортизатор нь дээд хэмжээний тав тухыг олгоно. Panamera нь гулсаж нээгдэх цонхны хүрээ, хар өнгөтэй тоормозны хавчигч аппарат, 18 инчийн Panamera обуд, хоёр дан хоолойн яндантай.

Panamera-гийн санал болгож байгаа урд болон ард Park Assist болон арын автомат хаалга нь сэтгэл хөдлөм тав тухтай байдлын илэрхийлэл болж байна.

Дотоод засал нь өндөр чанартай материалууд болон онцгой тавлаг байдлыг хослуулсан. Суудлын зөөлөвч, суудлын ар болон хажуугийн дэмжигч, хаалганы бариул, гарын түшлэг, мөн төвийн өргөгдсөн удирдах самбар зэргийг ширхэгтэй савхиар гадарлаж жолооны хүрдний бариул ба араа солигчийн бариулыг толигор савхиар гадарласан.

Автомашины дотоод эд зүйлс нь гялалзсан толигор хар. Panamera -н стандарт тоноглолд бас олон функцтэй жолооны хүрд тохируулагч систем болон температур тохируулагч багтана.

Стандарт үзүүлэлтүүд:

Цилиндрийн тоо 6
Хөдөлгүүрийн багтаамж 3605 см3
Дээд чадал (DIN) 228 кВт (310 морины хүч)
Дээд хурд 259 км/ц
0-100км/ц хурд авах хугацаа 6.3 , 6.0 сек
0-160км/ц хурд авах хугацаа 15.0 , 14.7 сек
Шатахуун зарцуулалт (л/100км) - Хотод 11.2 л
Шатахуун зарцуулалт (л/100км) - Хотоос гадна 6.8 л
Шатахуун зарцуулалт (л/100км) - Холимог 8.4 л