Уншиж байна ...

Улаанбаатар

6 жилийн өмнө
6 жилийн өмнө
Зураг
2017 оны 7 сарын 18
Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй танилцлаа. Төлөөлөгчид төв хийд болон ховор үнэт номын сангаар орсон юм.
Зураг
2017 оны 7 сарын 18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа.
Зураг
2017 оны 7 сарын 17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын урилгаар Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр хотын дарга төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Зураг
2017 оны 7 сарын 17
Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр өглөө манай улсын нийслэлд газардлаа.
Зураг
2017 оны 7 сарын 17
Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа.
Зураг
2017 оны 7 сарын 13
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ арслан Цэдэвийн Содномдоржид түрүү бөхийн бай шагнал “Ланд круйзер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө.
Зураг
2017 оны 7 сарын 11
“Улаанбаатарын үдэш” рок, попын нэгдсэн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2017 оны долоодугаар сарын 11-ний өдөр буюу өнөөдөр 21:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр зохион байгуулах гэж байна.
Зураг
2017 оны 7 сарын 7
Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад 17 мэргэжлийн байгууллага, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажиллаж байгаа аж.
Зураг
2017 оны 7 сарын 6
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж хотын удирдлагууд үзэж байна.
Зураг
2017 оны 7 сарын 6
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авахтай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.
Зураг
2017 оны 7 сарын 6
“Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоор 7 дугаар сарын 10-ны өдөр 14-18 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна
Зураг
2017 оны 7 сарын 5
7 дугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй.
Зураг
2017 оны 7 сарын 5
“Хөхүүрийн айраг” наадам “Хүй долоон худаг”-т 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 -17:00 цагт болно.
Зураг
2017 оны 7 сарын 5
БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
Зураг
2017 оны 7 сарын 5
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба санаачлан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч өнөөдөр Барилгын хөгжлийн төвийн байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Эрчим хүчний зохицуулах хороо, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК, УСУГ, ОСНААУГ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо.
6 жилийн өмнө
6 жилийн өмнө