2016 оны 1 сарын 16
Зүүд зөнтэй гэдэгт олон хүн итгэдэг. Гэхдээ итгэхгүй хүмүүс түүнээс ч их байх. Шинжлэх ухаанаар ч зүүдийг янз бүрээр тайлбарладаг ч шинжлэх ухаан, ямар нэг онол, баримтлалаар тайлбарлах аргагүй зөнтэй зүүд гэж бий. Тэр дундаа түүхэнд нэр нь үлдсэн агуу хүмүүс зүүдээрээ дамжуулан нээлт, бүтээлээ олсон тухай та дуулж л байсан байх. Оёдлын машины зүү, Менделеевийн үелэх систем гээд л ... Энгийн хүмүүсийн зөнтэй зүүдийг ч тоочоод байвал барагдахгүй биз, харин энд ямар агуу хүмүүс зөнтэй зүүд зүүдлэж, энэ нь хэрхэн биеллээ олж байсныг хүргэе.