2024 оны 2 сарын 26
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй гишүүн Х.Баделхан, Д.Ганбат нарын төлөөлөгчид Румын улсын парламентын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад 2024 оны хоёрдугаар сарын 20-25-ны өдрүүдэд албан айлчлал хийжээ.