2016 оны 3 сарын 4
WildAid байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг агентлаг нэгэн видео сурталчилгаа цацаж эхэлжээ. Хятадын олон нийтийг агаарын бохирдолд анхаарал хандуулахад чиглэгдсэн энэхүү сурталчилгааны нэр “Үсэрхэг хамар”. Хэрвээ агаарын бохирдол энэ чигээрээ байгаад байвал ирээдүйд хүмүүсийн хамрын үс илүү урт ургадаг болж амьсгалах агаараа цэвэршүүлэх үүрэгтэй болно гэсэн санаа. Өөрөөр хэлбэл хүний хувьсалд нөлөөлж эхлэхийг анхааруулсан утгатай юм байна.