Уншиж байна ...

БШУЯ

7 жилийн өмнө
2015/10/20
9 жилийн өмнө
Зураг
2015 оны 10 сарын 20
Монгол Улсын БСШУЯ дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд CDIO олон улсын байгууллагын төв, Сингапур улсын Политехникийн институттэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Зураг
2015 оны 10 сарын 16
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургуульд зочилж, тус сургуулийн багш профессорууд, оюутан залуустай уулзлаа. Мөн түүнтэй хамт Монгол Улсын болон ХБНГУ-ын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын салбарын төлөөлөгчид хүрэлцэн ирж, Монголын хамгийн залуу, хамгийн орчин үеийн их сургуультай танилцсан юм.
Зураг
2015 оны 10 сарын 15
Энэ өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол олгохтой холбоотой асуудалд хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын орчинг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байна.
Зураг
2015 оны 10 сарын 6
Өчигдөр Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиосон. Уг өдрийг тохиолдуулан БСШУЯ өнгөрсөн хичээлийн жилд ажлын амжилт, Хүүхэд бүрийг хөгжүүлэх их үйлсэд бусдыгаа хошуучлан ажилласан шилдгүүдээ тодруулан, тэдэнд хүндэтгэл үзүүлж, тэдний туршлагыг бусдад нь хуваалцах ажлыг зохион байгууллаа.
Зураг
2015 оны 10 сарын 2
БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Боловсролын сайд Hwang Woo-Yea нар өнөөдөр хоёр улсын Боловсролын яам хооронд Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Зураг
2015 оны 10 сарын 2
Монгол улсын засгийн газар, БСШУЯ-аас хэрэгжүүлж буй “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгийн талаар үе үеийн багш нар ам сайтай байна. Ялангуяа ахмад багш нар “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүр авьяасаа нээж, номонд дурлаж байгааг талархан энэ хүрээнд тодорхой ажлууд санаачлан хийж байгаа юм. Тэдний нэг нь ахмад багш Б.Амаржаргал юм. Тэрбээр Архангай аймгийн Хашаат сумын бүрэн дунд сургуулийн номын санг “Номын өргөө” болгон өргөжүүлэх ажлыг санаачлан энэ хичээлийн жилийн босгон дээр тус сургуулийнхан “Номын өргөө”-ний нээлтээ хийжээ. Б.Амаржаргал багш боловсролын байгууллагад 50 жил ажилласан ахмад багш хэдий ч үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө санаачилга гарган “WOLRD SHARE” ТТБ-тай хамтран өнөөгийн боловсролын салбарт өөрийн хувь нэмрээ оруулж чадсандаа баяртай байна. “Номын өргөө”-г 13 сая төгрөгийн хөрөнгөөр иж бүрнээр засварлан тохижуулжээ.
Зураг
2015 оны 9 сарын 30
БСШУ-ны сайд Л.Гантөмөр Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр аймгийн ЕБС, цэцэрлэг, музейн үйл ажиллагаатай танилцлаа.​ Ховд аймгийн төв 44 мянган хүн амтай бөгөөд цэцэрлэгийн хамран сургалт 86 хувьтай байна. ЕБС-иуд энэ жилээс суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд сурлагын амжилт огцом дээшилж байгаа гэдгийг боловсролын газрын мэргэжилтнүүд өглөө.
Зураг
2015 оны 9 сарын 25
Боловсрол, Cоёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Япон улсад 1,000 инженер сургах төслийн хүрээнд байгуулагдсан ШУТИС-ийн дэргэдэх Коосен сургуулийн хоёр дахь хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Энэ үеэр тэрээр инженерийн чиглэлээр Япон улсад сурч байгаа, сурахаар бэлтгэж байгаа оюутнуудад хандан “Та бүхнийг дэлхийн шилдэг инженер болгох зорилготой энэ төслийн санхүүжилт бол Японы ард түмний татварын мөнгө. Сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж анхны түрүүгээ аваад,
Зураг
2015 оны 9 сарын 25
БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнуудад өөрийн нэрэмжит тэтгэлгийг гардууллаа. Сурлагаараа тэргүүлдэг шилдэг 20 оюутанд сургалтын төлбөрт нь зориулж тус бүрт 500.000 төгрөгийн батламж өгөв. Анх удаа олгож буй БСШУ-ны сайдын нэрэмжит тэтгэлгийг цаашид жил бүр уламжлал болгон олгох юм байна.
Зураг
2015 оны 8 сарын 19
Улс мөнгөгүй болсны нэгээхэн жишээг доорх хүснэгтээс харж болохоор байна.
Зураг
2015 оны 6 сарын 30
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Улаанбаатарт шинээр Олон улсын циркийн сургууль байгуулахаар шийдвэрлэжээ.
Зураг
2015 оны 3 сарын 13
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн санаачилгаар “Монголын соёлын өв-гадаад сурталчилгаа” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Зураг
2015 оны 2 сарын 4
Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын БСШУЯам, Японы Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл амжилттай хэрэгжиж байна.
Зураг
2015 оны 2 сарын 4
Монгол Улсын Их сургууль 138 метр квадрат талбай бүхий сургалт, судалгааны лабораторитой боллоо. Уг лаборатори нь байгалийн ухааны хичээл орох, судалгаа хийхэд зориулагдсан нээлттэй сургалтын орон зай юм.
Зураг
2015 оны 1 сарын 12
Нийслэлийн Багахангай дүүргийн 2-р хороонд баригдсан 207-р цэцэрлэг нь 4 бүлэг бүхий 100 хүүхдийн хүчин чадалтай юм.
7 жилийн өмнө
2015/10/20
9 жилийн өмнө