2015 оны 12 сарын 25
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн арванхоёрдугаар сарын 24-25-ны өдрүүдэд манай улсад айлчилж, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягтай албан ёсны хэлэлцээ хийжээ. Яриа хэлэлцээний үеэр 2015 онд хоёр орны хооронд хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээгээ дүгнэж, 2016 онд хийх ажлын талаар санал солилцсон байна.