2015 оны 11 сарын 26
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 19 дүгээр хуралдаан ОХУ-ын Чит хотноо 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Комиссын хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Оросын талаас Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар ахлав.