Уншиж байна ...
Зураг
Зураг

ГХЯ

8 жилийн өмнө
2015/10/20
9 жилийн өмнө
Зураг
2015 оны 10 сарын 20
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний өмнөх зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болов.
Зураг
2015 оны 10 сарын 19
Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн (CSCAP) 10 дахь удаагийн нэгдсэн хуралдааныг энэ сарын 21-23-ны өдөр “Ази, Номхон далайд итгэлцэл бий болгох нь: XXI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдвээр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээг CSCAP-ийн Монгол дахь Нарийн бичгийн дарга нарын газар болох Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Стратегийн Судалгааны хүрээлэн (ССХ) зохион байгуулах бөгөөд нэгдсэн хуралдаанд 20 орны 150 төлөөлөгч оролцох аж.
Зураг
2015 оны 10 сарын 15
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцож буй ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Баттунгалаг олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудлыг хэлэлцдэг Нэгдүгээр хорооны ерөнхий санал шүүмжлэлд Монгол улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.
Зураг
2015 оны 10 сарын 14
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд, ГХЯ-ны дэргэдэх Олон улсын судалгаа, боловсролын Төвийн захирал Хади Сулейманпурыг өнөөдөр Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзав.
Зураг
2015 оны 10 сарын 13
Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Улус дүүрэгт 2015 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагийн үед 2 удаагийн дэлбэрэлт болж 97 хүн амь насаа алдаж, 500 орчим хүн шархадсан эмгэнэлт хэрэг гарсан.
Зураг
2015 оны 10 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 2015 оны аравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Зураг
2015 оны 10 сарын 9
Европын комиссын тогтоолын дагуу 2011 оны аравдугаар сарын 11-нээс нэвтэрсэн Визийн мэдээллийн систем (ВМС)-ийг Шенгений орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд 2015 оны аравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр боллоо.
Зураг
2015 оны 10 сарын 9
Монгол Улс ирэх 2016 оны долдугаар сард АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулна. Тус уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд хэвлэл мэдээлэл, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд нийтдээ 4,000 гаруй зочдыг хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа.
Зураг
2015 оны 10 сарын 8
2015 оны аравдугаар сарын 7-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы 3 дугаар хорооны Нийгмийн хөгжлийн асуудлаарх хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож үг хэлэв.
Зураг
2015 оны 10 сарын 8
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалынхаа хүрээнд Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Хар Хорин дахь археологийн малтлагын “Монгол-Германы Хар Хорин экспедици” төслийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Монгол, Германы хамтарсан Технологийн их сургуульд зочилно.
Зураг
2015 оны 10 сарын 8
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тус яаманд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад үе үеийн 160 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд Л.Пүрэвсүрэн сайд салбарын бодлого, үйл ажиллагаа, хийж буй ажлынхаа талаар танилцуулж, тэдний арвин туршлага, санал сэтгэгдлийг сонсов.
Зураг
2015 оны 10 сарын 7
Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Дугуй ширээний 6 дугаар уулзалт 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөв.
Зураг
2015 оны 10 сарын 6
АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барив.
Зураг
2015 оны 10 сарын 5
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны аравдугаар сарын 1-нд Нью Йорк хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн (АОХН) Удирдах зөвлөлийн Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв.
Зураг
2015 оны 10 сарын 5
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа ОХУ-аас санаачлан олон улсын энх тайван аюулгүй байдлыг сахих хэлэлцэх асуудлын хүрээнд “Ойрхи Дорнод ба Хойд Африк дахь мөргөлдөөнийг зохицуулах ба бүс нутаг дахь терроризмын аюуд заналтай тэмцэх” нь сэдэвтэй Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
8 жилийн өмнө
2015/10/20
9 жилийн өмнө