Уншиж байна ...

ГХЯ

8 жилийн өмнө
2015/09/29
9 жилийн өмнө
Зураг
2015 оны 9 сарын 29
Монгол, Бүгд Найрамдах Бразил Улсын иргэд 90 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчдог болж байгаа талаар ГХЯ-ны Олон улсын эрх зүйн газрын захирал А.Төмөрөөс тодрууллаа.
Зураг
2015 оны 9 сарын 29
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Итали Улсын Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилонитой уулзав.
Зураг
2015 оны 9 сарын 29
Монгол Улсын Их Хурлаас "Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол", "Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц"-ийг тус тус соёрхон баталж, хууль гаргасан билээ. Конвенцийн дагуу соёрхон баталсан улсын Батламж жуух бичгийг НҮБ-д хүргүүлэх ёстой бөгөөд ийнхүү Батламж жуух бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дараа конвенци хүчин төгөлдөр үйлчилдэг.
Зураг
2015 оны 9 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болж байгаа “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.
Зураг
2015 оны 9 сарын 24
Токио хотын Тама амьтны хүрээлэнд энэ оны зургаадугаар сарын 19-ний өдөр монгол тахь унагалсан байна.
Зураг
2015 оны 9 сарын 23
Өнөөдөр Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Зураг
2015 оны 9 сарын 23
Монгол Улс Ази, номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д гишүүн эдийн засгаар элсэх бэлтгэл ажлын хүрээнд “Ази, номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д гишүүн эдийн засгаар элсэх, үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг 2015 оны есдүгээр сарын 23-ны өдөр Гадаад хэргийн яаманд зохион явуулав.
Зураг
2015 оны 9 сарын 23
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын зургадугаар хуралдааныг 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хуралдааныг монголын талаас Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, чехийн талаас тус улсын Үйлдвэр, худалдааны дэд сайд В.Баартл тус тус даргалав. Хуралдааны үеэр талууд улс төр, батлан хамгаалах болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын зэрэгцээ олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцав. Мөн бусад салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар өргөн хүрээтэй хэлэлцээ өрнүүлэв. Тус комиссын хуралдаан нь хоёр талын бүхий л салбар дахь хамтын ажиллагааны төлөв байдал, цаашдын чиглэлийг тодорхойлоход голлох механизм бөгөөд энэхүү зургаадугаар хуралдаан хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх юм. Хурлын үеэр Монгол, Чехийн Бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулж буй бөгөөд тус уулзалтад Монгол, Чехийн нийт 80 гаруй хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо.
Зураг
2015 оны 9 сарын 22
ГХЯ-наас өнөөдөр мэдээлэл хийж, мэдээллийн цагтай болж байгаагаа дуулгалаа. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “Бид тогтмол мэдээллийн цагтай болъё гэж байгаа. Улаанбаатар дахь дотоодын болоод гадаадын сэтгүүлчид бидэнд байнга ханддаг. Тухайн цаг үеийн мэдээллийг авахаар. Энэ үүднээс тогтмол мэдээллийн цагтай болж байна. Энэ нь сар бүрийн гурав дахь долоо хоногийн Мягмар гарагийн 14.00 цаг. Энэ цагт Гадаад хэргийн яамны сайд нь байна уу, хэвлэлийн төлөөлөгч, холбогдох мэргэжилтнүүд нь цаг үеийн асуудлын мэдээллийг өгч байх юм. Ингэхгүй бол ямарваа нэгэн айлчлал, цаг үеийн асуудлаар сэтгүүлчид дутуу дулимаг мэдээлэлтэй байгаад байна. Ер нь гадаад бодлого, гадаад ертөнцийн тухай, олон улсын асуудлаар Монгол Улсын байр суурийн тухай зэрэг асуудал дээр тодорхой биш байдаг учраас мэдээллийн цагийг бий болгож байна” гэсэн . Өөрөөр хэлбэл, ГХЯ сарын бүрийн гурав дахь долоо хоногийн Мягмар гаригт олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй мэдээлэл өгдөг болж байна.
Зураг
2015 оны 9 сарын 22
“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд ГХЯ-наас цувралаар зохион байгуулж буй бодлогын хэлэлцүүлэг “Үндэстнийг брэндчилэх нь (nation branding): Монгол Улсын бизнес, аялал жуулчлалын салбар” сэдвээр ГХЯ-нд боллоо. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Үндэстнийг брэндчилэх нь: Онолын ойлголт ба дэлхийн чиг хандлага” сэдвийн хүрээнд Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийн судлаачдын баг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд илтгэл танилцуулж, мэдээлэл хийв.
Зураг
2015 оны 9 сарын 21
“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд ГХЯ-наас цувралаар зохион байгуулж буй бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр “Үндэстнийг брэндчилэх нь (nation branding): Монгол Улсын бизнес, аялал жуулчлалын салбар” сэдвээр ГХЯ-нд боллоо.
Зураг
2015 оны 9 сарын 18
Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулав. 2015.09.15. Улсын Их Хурлын Тамгын Газар, Гадаад хэргийн яам болон бусад албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг угтан авав. 2015.09.16. Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирж, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.
Зураг
2015 оны 9 сарын 17
Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Умард Атлантын Гэрээний Байгууллага (НАТО)-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоу-г хүлээн авч уулзаж, Монгол, НАТО-гийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улсын олон тулгуурт, бие даасан, төвийг сахисан, нээлттэй гадаад бодлогын хүрээнд НАТО-тай түншлэлийн харилцаа хөгжүүлж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тэмдэглээд, Монгол Улс дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг онцлон дурдав. Өнгөрсөн хугацаанд манай улс НАТО-гийн “Partners across Globe” хэмээх түнш орнуудын нэг болсон бөгөөд 2012 онд Түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөрийг баталж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, зэвсгийг үл дэлгэрүүлэх, батлан хамгаалах бие бүрэлдэхүүний чадавхийг сайжруулах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байгаа юм.
Зураг
2015 оны 9 сарын 17
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Стокгольм хотод төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Зөвлөлийн ээлжит бус 9 дэх Сайд нарын хуралд оролцож байна.
Зураг
2015 оны 9 сарын 16
2016 оны 7-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын 11-р Дээд түвшний уулзалтын үеэр англи хэлээр шууд орчуулга (синхрон) хийх зарим орчуулагчийг сонгон шалгаруулж, сургалтад хамруулахаар ГХЯ болон Европын Холбооны хооронд хэлэлцэж тохирсны дагуу шалгалтын баг 2015 оны 9-р сарын 14-15-нд Улаанбаатарт ажиллалаа. Уг сонгон шалгаруулалтыг Европын Холбооны Орчуулгын Ерөнхий газрын Төслийн менежер, Хатагтай Биргит Гёоце, Европын Холбооны Монгол болон БНХАУ дахь төлөөлөгч, Ноён Том Пэрт нар удирдан явууллаа. Сонгон шалгаруулалт нь Европын Холбооноос боловсруулсан аргачлалын дагуу чөлөөт болон сэдэвчилсэн ярилцлага хэлбэрээр явагдсан бөгөөд ярилцлагад нийт 25 орчуулагч оролцсоноос 6 хүртэл хүнийг сонгож, Европын Холбооны зардлаар дээр дурдсан сургалтад хамруулахаар болоод байна.
8 жилийн өмнө
2015/09/29
9 жилийн өмнө