2017 оны 3 сарын 14
Энэ сарын 14-25-ны өдрүүдэд Австри улсад зохиогдох Дэлхийн Тусгай Олимпын өвлийн наадамд Монголын тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа дуусган, тус улсыг өнөөдөр зорилоо. Манай улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдээр оролцохоор болжээ.