2014 оны 10 сарын 7
Энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдсан “Мисс Монгол-2014” тэмцээний ялагчаар Ю.Балжидмаа тодорсон билээ.
Ингэснээр тэрбээр эх орноо төлөөлөн олон улсын томоохон, нэр хүндтэй тэмцээн болох “Miss International-2014”-т оролцох боломжтой боллоо. Энэхүү тэмцээн нь 63 жилийн түүхтэй, дэлхийн 80-90 орны бүсгүйчүүд оролцдог том арга хэмжээ юм. Уг тэмцээнд орон орны гоо үзэсгэлэнгээрээ шалгарсан бүсгүйчүүд, энх тайвны элч болон хуран цугларч хоорондоо нөхөрлөн, дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөх төдийгүй, сайхан сэтгэл, хүнлэг энэрэнгүй чанар, мэдлэг боловсролыг өндөрт өргөдгөөрөө онцлог юм.