2017 оны 3 сарын 31
Монгол орон нийт нутаг дэвсгэрийнхээ дөнгөж 13 хувьд хүрэхтэй үгүйтэй ойн сантай. Ойрхог чанар нь бүр долоохон хувь. Гэвч ойн сан жил ирэх тусам багассаар байгааг дээр, дооргүй хүлээн зөвшөөрдөг. Үүний үндсэн шалтгаан ойн ашиглалт хамгаалалт, ойн цэвэрлэгээ, өргөн хүрээгээр бол ойн менежмент нүдээ олохгүй байгаатай холбоотой гэж мэргэжлийн хүмүүс онцолсоор байгаа юм.