2017 оны 4 сарын 5
Хөдөлгөөний дутагдал, амьдралын буруу хэвшил, ажил мэргэжлийн онцлогоос үүдэн иргэдийн дунд нурууны өвчин нэлээд тохиолдох болжээ. Хөдөлгөөн багатай, суугаа ажил хийдэг, жин ихтэй хүний нуруу өвчлөх магадлал өндөр. Мөн компьютерийн ард олон цагаар сууж ажилладаг хүмүүс нурууны өвчтэй болдог тухай эрдэмтэн, судлаачид байтугай жирийн иргэд ч ярих боллоо.