Уншиж байна ...
Зураг
Зураг

Өгүүлэл

6 жилийн өмнө
7 жилийн өмнө
Зураг
2016 оны 11 сарын 22
Монголын нийслэл цасанд дээрэлхүүлж, нийт нутаг зудад нэрвэгдлээ. Уг нь халуун намраар цаг чангарна, цас орно гэж Цаг уурынхан зарлаад л байсан. Тэр үед сонгуульдаад л, наадамлаад л явсан бид өнөөдөр ийм л байдалтай сууж буй.
Зураг
2016 оны 11 сарын 21
Эзэн Чингис хааны хөшөө цогцолборын өмнүүр татдаг улаан туузыг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн сайд нарынхаа хамт 2012 оны наймдугаар сарын 26-ны өдөр хайчилж байсан. Ингэснээр иргэд Чингис хааны хөшөө, наадмаар л барааг нь хардаг байсан Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, дэргэд нь зургаа татуулах боломжтой болсон.
Зураг
2016 оны 11 сарын 16
Бид даяаршил, глобальчлал, за мөн ардчилал гэдгийг дандаан буруу ойлгосон Монгол гэдэг сэтгэлгээнд эдгээр зүйлийг хэрхэн зөв хүлээн авч, хэрхэн хөрсөнд суулгахыг заах хүн ч байхгүй бид тултал нь хийгээд дараа нь тохирохгүй байсан юм байна лээ гээд хээвнэг ярьж чадна.
Зураг
2016 оны 11 сарын 16
Боловсролын салбар бантан боллоо. Сайдын сэнтийд заларсан хэн нэг нь дөрвөн жилд нэг удаа энэ салбарт соёлын довтолгоо хийх гэж оролддог, тэгээд оромддог. Багш, хүүхэд хоёроор баахан тоглодог боллоо. Өсч, өндийж байгаа хүүхдүүд маань боловсролын салбарт хэрэгжиж буй бодлогогүй, туйлбаргүй бодлогоос болж, боловсорч чадахгүй, туршилтын туулай болсоор, сүүлдээ хувь хүнийхээ хувьд ч олигтой боловсорч чадахгүй, хүний ам руу гүйгээд орчихдог хэдэн нөхдүүд болж хувирсаар байна.
Зураг
2016 оны 11 сарын 16
Шинэ Дели хотын олон улсын онгоцны буудалд өнгөрсөн лхагва гаригийн үүрээр бууж, хилийн дээс давмагцаа зорчигчдын танхим дахь нэгэн банкинд хэдэн доллароо рупигээр солиулав. Солиулах гэж байсан мөнгөнөөс маань мянгатын арван хоёр ширхэг дэвсгэрт нь (нэг доллар 64 рупитэй тэнцэж байв) хоёр цагийн өмнө хүчингүй болчихоод байсныг зочид буудалдаа ирсэн хойно сониноос уншиж мэдлээ.
Зураг
2016 оны 11 сарын 15
Монгол хүний уужим ухаан талынхаа энгээр бус жалга дов, намын харьяалал, зоосны нүхээр хэмжигдэх болсоор удаж буй. Эл үзэгдлийг ялсан, ялагдсан намын нөхдүүд бүгд л улстөржилт хэмээн тайлбарлацгаах аж. Тэгсэн мөртөө ялагдсан нь “Улс төрийн намын харьяаллаар ажлаасаа халагдлаа” хэмээн шүүхэд хандацгаана.
Зураг
2016 оны 11 сарын 15
Ш.Досжян хүү 20 настай. Түүнтэй би Нэгдүгээр эмнэлэг дээр таарсан юм. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг жил бүр бөөрний донор болсон иргэдээ үнэгүй үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулдаг. Ш.Досжяны хувьд өнөөдөр шинжилгээндээ хамрагдахаар иржээ.
Зураг
2016 оны 11 сарын 14
Монгол улс хѳгжих гэхээр гол хѳдѳлгүүр нь яалт ч үгүй олборлох салбар тэр дундаа Уул уурхайн салбар ...
Зураг
2016 оны 11 сарын 14
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 8-ны өдөр явагдаж, улс төрийн туршлагагүй нялх улстөрч төлөөлөгчдийн дийлэнх саналыг авч 45 дахь Ерөнхийлөгчөөр тодорсон.
Зураг
2016 оны 11 сарын 14
Дэлхийн байгалийн нөөцийн засаглалын институтын судалгаа сонирхол татав. Доорх хоёр графикт Англи, Норвеги хоёр улсын 1971-2014 оны хооронд олборлосон газрын тос, байгалийн хийн хэмжээг үзүүлжээ. Олборлолт нь биет хэмжээгээр тэнцүү шахам боловч улсдаа авсан татвар, ноогдол ашгийн хэмжээгээрээ Норвеги нь Англиас бараг гурав дахин их байна. Хараар бодоход Англи нь илүү баймаар юм шиг.
Зураг
2016 оны 11 сарын 14
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад ам.долларын ханш огцом өссөнд чухам юу нөлөөлснийг эх сурвалжууд өөр, өөрсдийнхөөр тайлбарлаж байна.
Зураг
2016 оны 11 сарын 12
Ажилд орох үнэндээ "алаан" болсон гэж ажил горилогч залуус хэлж байна. Мэдээж сурсан, дассанаараа ажлын байрны зар нийтэлдэг вэб сайт руу өөрийн аккаунтаа шалгах гэж үдэш оройгүй орж, өөртөө тохирсон тохироогүй зар уруу анкетаа шидэж эхлэнэ.
Зураг
2016 оны 11 сарын 10
1,800 гишүүнтэй ганц бие ээжүүдийн групп байдаг... Энэ группд дунд эргэм насны эхчүүдээс бүр залуу 19-20 настай ээжүүд ч байдаг. Хааяахан 1-2 гишүүн нэмэгдэж бусадтайгаа санаа бодлоо солилцож, ажил амьдрал ар гэрийнхээ төлөө зүтгэцгээдэг.
Зураг
2016 оны 11 сарын 10
Иргэд цалингаасаа сар бүр нийгмийн даатгалд шимтгэл төлдөг байхад нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хэмжээ яагаад бага байна вэ. Энэ асуултыг өнгөрсөн хугацаанд олон ч хүн асууж хариулт авахыг хүсч байсан ч хариултаа авч чадалгүй өнөөг хүрсэн.
Зураг
2016 оны 11 сарын 9
Хувийн өмчид суурилсан эдийн засаг, нийгмийн тогтолцоог капитализм, төрийнхөд тулгуурласныг нь социализм гэдэг. Капиталист нийгмийн төр засаг нь олонхын дарангуй-лал буюу ардчилсан бүтэцтэй байдаг. Социалист нийгэмд ядуучууд, ажилчин ангийнхны дарангуйлал тогтоно гэдэг ч үнэндээ төрийн эрх мэдлийг ганцхан намын цөөхөн удирдлага, ихэнхдээ нэг хүн бүх насаараа зангиддаг.
6 жилийн өмнө
7 жилийн өмнө