2020 оны 4 сарын 29
Улаанбаатар хотын худалдааны танхимаас Дэлхий нийтийг хамарсан COVID19 халдварын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл, хямралыг хамтдаа даван туулахын төлөө ХЯМРАЛЫН ЭСРЭГ ХАМТДАА аяныг зарлаад байна. Эдийн засгийн хүндрэл үүсч байгаа ч ажлын байрыг нь хадгалж, ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж, цар тахлын эсрэг нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн чухал ажлаа бие биетэйгээ хуваалцсаар байна.