2017 оны 7 сарын 4
Монгол Улс Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын олон талт харилцах хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэжээ. Үүний үр дүнд үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ хилийн чанадад гарахад давтан баталгаажуулалтаар орох шаардлагагүй болж, чанар стандартын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх болсон талаар Стандарт хэмжил зүйн газраас мэдээлэл хийлээ.