Уншиж байна ...
7 жилийн өмнө
2017/04/26
7 жилийн өмнө
Зураг
2017 оны 4 сарын 26
Маш энгийн бөгөөд товчоор илэрхийлбэл гайхамшиг гэдэг бол аз жаргал, сэтгэл ханамж юм. Энэ бол таныг тойрон хүрээлж байдаг, энгийн зүйлд ч оршиж байдаг, таныг инээмсэглүүлж, баярлуулж, сэтгэл ханамжтай байлгаж чаддаг тэдгээр зүйл юм. Тиймээс амьдралын хором мөч бүрийг эерэгээр харж, өөрт байгаа зүйлсдээ сэтгэл ханамжтай байснаар та амьдралдаа өдөр бүр гайхамшгийг бүтээж чадна гэсэн үг.
Зураг
2017 оны 4 сарын 26
Өнөөдөр болох үйл явдлууд
Зураг
2017 оны 4 сарын 26
Манай улсад бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн дийлэнх нь буюу 75-85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байна гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Тэгвэл энэ сарын 14- ний өдрийн чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийг тодотгож Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Зураг
2017 оны 4 сарын 26
Өнгөрсөн 2012 оноос 100 айл орчмыг орчин үеийн хороолол болгоно гэж ярьж эхэлсэн ч үүнээс зөвхөн долоодугаар хорооллыг л орон сууцжуулжээ. Тэгвэл үлдсэн хэсгийг нь хэзээ орон сууцжуулах вэ гэж тэр хавийн оршин суугчид чих тавин хүлээж сууна. Өмнөх хотын удирдлагууд 100 айлын гэр хороолол болон тус газарт байрлалтай барилгын төвүүдийг газрын хөрснөөс арчиж, орчин үеийн барилга байгууламж барина хэмээн том том амлаж байсан нь ийнхүү тоос болон замхарчээ.
Зураг
2017 оны 4 сарын 26
Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор Өмнөд Солонгост суурилуулах гэж байгаа АНУ-ын THAAD (Terminal High Altitude Area Defense) системийн хэсгүүдийг тээвэрлэн хүргэх ажиллагаа өнгөрсөн шөнө явагджээ. Системийг байрлуулах Хойд Гёнсан мужийн Сёнжу дүүргийн иргэд энэ ажиллагааг эсэргүүцэж, цагдаа нартай мөргөлдсөн байна.
Зураг
2017 оны 4 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр дотооддоо өрсөлдөж буй нөхдүүдийн нэр улс олонд ил болсноос хойш тэдний зарим нь хамаг л ноотой, ноцтой бүхнээ дэлгүүлж эхэллээ. Сонгууль болох яагаа ч үгүй байхад сөрөг сурталчилгаа нь хэдийнээ эхэлчихсэн яваа тэд цаашид юунд найдаж буйг тааварлах аргагүй.
Зураг
2017 оны 4 сарын 26
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ онд ЭМД-аар даатгуулагчдад сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх нийслэлийн рашаан сувиллуудын нэр, хаяг, холбогдох утасны дугаарыг гаргасныг хүргэж байна.
Зураг
2017 оны 4 сарын 25
Монгол улсын засгийн газар ОХУ-аас албан ёсоор зэр зэвсгийн тусламж хүссэн тухай ТАСС агентлаг өнөөдөр мэдээлжээ. Монгол улсын Батлан Хамгаалахын сайд Б. Бат-Эрдэнэ, ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзахдаа энэ асуудлыг тавьсан байна.
Зураг
2017 оны 4 сарын 25
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 29 дүгээр сургуулийн багш нар, сургалтын чанарын талаар сүүлийн өдрүүдэд хэвлэлийнхэн хөндөж байна. Сургуулийн сурагчид анх хичээл хаяж эсэргүүцлээ илэрхийлснээр энэ асуудал олны анхааралд орсон.
Зураг
2017 оны 4 сарын 25
2007 оноос хойш Дэлхий нийтээрээ жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдрийг хумхаа өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн.
Зураг
2017 оны 4 сарын 25
АНУ-ын байлдааны шумбагч хөлөг өнөөдөр Өмнөд Солонгосын Бусан боомтод ирж байрласан байна.
Зураг
2017 оны 4 сарын 25
Дэлхийд худалдааны санхүүжилтээр хамгийн томд тооцогдох Азийн худалдаа, бэлтгэн нийлүүлэлтийн санхүүжилтийн форум (Asian Trade and Supply Chain Forum)-д салбартаа тэргүүлэгч олон улсын банк, санхүү, даатгал, бизнесийн 120 байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Зураг
2017 оны 4 сарын 25
ХААН Банкнаас зургаа дахь жилдээ зохион байгуулж буй Ж.Питер Морроу агсны нэрэмжит банкны олимпиадын шилдгүүд тодорч өнөөдөр шагналаа гардан авлаа. Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй ахлах болон төгсөх курсын оюутнуудын дунд тус олимпиадыг 04-р сарын 22-25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдийг тодрууллаа.
Зураг
2017 оны 4 сарын 25
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ЭМД-ын хөнгөлөлт үзүүлэх хувийн эмнэлгүүдийн жагсаалтыг гаргажээ
Зураг
2017 оны 4 сарын 25
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, УИД-ийн өмнө буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж лед гэрэл бүхий явган хүний гарцын тэмдэгтэй болжээ.
Зураг
2017 оны 4 сарын 25
Өнөөдөр Хойд Солонгосын ардын армийн 85 жилийн ойн өдөр. Энэ түүхэн ойг тохиолдуулан тус улс зүүн эргийнхээ Вонсан хот орчимд өргөн хэмжээний их бууны дадлага сургуулилалт явуулж байгаа тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээллээ.
Зураг
2017 оны 4 сарын 25
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Шведийн вант улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Анна Линдстедийг хүлээн авч уулзлаа.
Зураг
2017 оны 4 сарын 25
Hyundai Research Institute (HRI) судалгааны байгууллага Өмнөд Солонгосын иргэд хамгийн багадаа хэдэн настай хүнийг хөгшин хүн гэж үзэх талаар судалж, өнөөдөр үр дүнг нь танилцуулжээ.
Зураг
2017 оны 4 сарын 25
АНУ-ын Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч Пол Брэгиел 4-р сарын 25-27-ны өдрүүдэд тусгай хөтөлбөрт үйл ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирээд байна.
Зураг
2017 оны 4 сарын 25
Монгол бичгийг олон түмэнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой Монгол туургатны “Миний Монгол Бичиг” улсын уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр болж өнгөрлөө. Уралдаан нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд нийт 500 оюутан сурагч, 200 гаруй насанд хүрэгсэд оролцсоноор өмнөх жилээс илүү өргөн цар хүрээтэй болжээ. Уралдаан нь сурагчид, насанд хүрэгсэд, мэргэжлийн багш нар болон бүтээлийн гэсэн дөрвөн ангилалд явагдсан байна.
7 жилийн өмнө
2017/04/26
7 жилийн өмнө