2017 оны 4 сарын 19
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нас, биеийнх онцлогт тохирсон тэргэнцэр, мөн түүнээс гадна сэтгэл засах эмчилгээ, зөвлөгөө хамгийн чухал байдаг. Өөрийн биед тохирсон тэргэнцэр дээр сууж байж, нөгөөтэйгээр өөрийн сэтгэлзүйд тохирсон эмчилгээ, зөвлөмж авч байж тэд энэ амьдралдаа сэтгэл болоод биеийн зовиур шаналгаа багатай өнгөрүүлдэг.