2017 оны 3 сарын 27
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2017.03.27) эх орноосоо мордлоо. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нартай уулзана.