Уншиж байна ...

1-2 дугаар ангийн сурагчид энэ сарын 31-нд хичээллээд амарна

Б.Манлай
2024 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд Ерөнхий Боловсролын Сургуульд/ЕБС/ 781,178 хүүхэд суралцаж байна. Эдгээрийн 75,100 нь нэгдүгээр ангийн сурагч.

Тэгвэл 1-2 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 31-ний Баасан гарагт хичээллээд зургаадугаар сарын 1-нээс зуны амралт эхлэх хуваарьтай байна.

Харин 3-5 дугаар сурагчид зургаадугаар сарын 7-нд, 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 14-нд хичээллээд амрах хуваарийг БШУЯ-наас гаргажээ.

зураг
 

Түүнчлэн энэ жил улсын хэмжээнд 12 дугаар ангийг 35,485 суралцагч төгсөнө. Үүн дээр өмнөх оны шалгуулагчид нэмэгдэж, 40,000 орчим шалгуулагч их, дээд сургуульд орох Элсэлтийн Шалгалт өгөх тооцоолол гарчээ.