Уншиж байна ...

Улсын хэмжээнд лавлагаа шатлалын төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөөврийн компьютероор хангаж байна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй лавлагаа шатлалын төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөөврийн компьютероор хангаж байна. 

Энэ ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт, Эрүүл мэндийн сайдын багцаас санхүүжүүлэн зохион байгуулж байгааг мэдээллээ. 

Тухайлбал Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд “Dell” маркийн хүчин чадал сайтай 85 ширхэг зөөврийн компьютер олгосныг өнөөдөр нийт тасаг, албадын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд гардуулжээ. 

Ийнхүү эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэхэд чиглэсэн, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг дэмжиж ажилласан байна. 

 

Эх сурвалж: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв