Уншиж байна ...

ХХЗХ: Улс төрийн болон сонгуулийн сурталчилгаа явуулах бол фэйсбүүк хаягийг заавал баталгаажуулах шаардлагатай

ikon.mn
2024 оны 5 сарын 1
IKON.MN

МЕТА компанийн Ази Номхон далайн бүс төвийн Азийн орнуудын олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 04 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс болон бусад холбогдох байгууллагуудтай уулзалт хийсэн болно.

Түүнчлэн Мета компаниас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн нам эвслүүд болон хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд сонгуулийн сурталчилгаанд Фэйсбүүк платформыг хэрхэн ашиглах талаарх сургалт мэдээллийг 4-р сарын 25-ны өдөр зохион байгуулав. Энэхүү сургалтаар Фэйсбүүк орчинд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ мэдээллийг устгах, тархалтыг бууруулах чиглэлээр тус компанийн баримталж буй зарчим, дүрмийн талаар танилцуулав.

Сургалтын үеэр тус компанийн зүгээс Фэйсбүүк платформыг ашиглан сонгууль болон улс төртэй холбоотой аливаа зар сурталчилгааг явуулахдаа өөрийн Фэйсбүүк хаягийг заавал баталгаажуулах шаардлагатайг анхааруулсан.

Иймээс хэрэв аливаа төрлийн улс төрийн болон сонгуулийн сурталчилгаа явуулах бол өөрийн Фэйсбүүкийн хаяг (profile account)-ийн мэдээллийг баталгаажуулах (ID authorization) шаардлагатайг анхаарна уу.

Фэйсбүүкийн хаягийн мэдээллийг баталгаажуулах (ID authorization) заавартай ЭНД дарж танилцана уу.

Харилцаа холбооны зохицуулах хороо

зураг