Уншиж байна ...

Өмнөд Солонгосын шүүх тус улсын ерөнхийлөгчийн кино үзвэр, хоолны зардлыг нийтэд ил болгох шийдвэр гаргалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын давж заалдах шатны шүүх өчигдөр тус улсын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын 2022 оны кино үзвэр, хоолны зардлыг нийтэд ил болгох доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Солонгосын Татвар Төлөгчдийн Холбоо нэртэй иргэний байгууллага уг зардлыг ил болгохоос татгалзсан ерөнхийлөгчийн тамгын газрын эсрэг зарга үүсгээд байгаа юм.

Тангараг өргөснийхөө дараахан ерөнхийлөгч Юн Сүк Ёл, тэргүүн хатагтай Ким Кон Хи нар 2022 оны зургаадугаар сарын 12-нд хамтдаа кино үзэж, 2022 оны тавдугаар сарын 13-нд Сөүлийн өмнөд дүүргийн нэг ресторанд 4.5 сая воноор ($3,256) оройн зоог барьсан гэх албан бус мэдээллийн мөрөөр ийм зарга үүсгэж байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News