Уншиж байна ...

Францын нэрт жүжигчин Жерар Депардьегийн бэлгийн хүчирхийллийн хэргийн шүүх хурал аравдугаар сард товлогдов

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Францын нэрт жүжигчин Жерар Депардьетэй холбоотой бэлгийн хүчирхийллийн хэргийн шүүх хурлыг энэ оны аравдугаар сард товлож байгаагаа Парисын прокурорын газар Даваа гарагт мэдэгджээ.

Өөрийгөө ямар ч буруугүй гэж үздэг 75 настай жүжигчин Даваа гарагийн өглөө Парисын цагдаагийн газарт хэдэн цагийн турш байцаагдсан байна.

Байцаалтын дараа жүжигчний өмгөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

2021 оны есдүгээр сард “The Green Shutters” киноны зураг авалтын үеэр хоёр эмэгтэй жүжигчний бэлгийн хүчирхийллийн хохирогч болсноо мэдүүлснийг Парисын прокурорын газар мэдэгдэлдээ дурджээ. Ингэхдээ хохирогчдын нэрсийг зарлаагүй байна.

Үүнээс гадна Депардье 2018 онд үйлдсэн гэх бэлгийн хүчирхийлэл, хүчингийн хэрэгт шалгагдаж байгаа юм.

Францын кино урлагийн хамгийн том оддын нэг гэгддэг Депардье өнгөрсөн оны аравдугаар сард хэвлэлд нийтлүүлсэн ил захидалдаа “Би хэзээ ч эмэгтэйчүүдийг гомдоож байгаагүй” гэж мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: AFP