Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: "Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд 3,000 гаруй сурагчийг хамруулсан өдөрлөг зохион байгуулагдаж байна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд нийслэл, орон нутгийн 3,000 гаруй сурагчийг оролцуулсан өдөрлөг "UB Palace"-ын их танхимд өнөөдөр зохион байгуулагдаж байна. 

Энэ үеэр рэппер ThunderZ сурагчдад хандаж "Та нар бол шинэ үеийн хүүхдүүд. Өөрсдийгөө шинэ үеийнхэн гэж нэрлэж байгаа. Тэгвэл шинэ үеийн хүүхдүүд юугаараа ялгаатай байх вэ?

Яг л хуучных шигээ байвал шинэ үе гэхийн хэрэг юу байна. Энэ ялгааг нийгэмд нийтээр нь мэдрүүлэх үе бол хүүхдүүд та нар. Тийм болохоор итгэж байгаа шүү” гэлээ. 

Энэхүү аянтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах мэдээллийг өгсөн юм. 

Тодруулбал цагдаагийн байгууллагад 2024 оны эхний гуравдугаар сарын байдлаар насанд хүрээгүй хүний үйлдсэн 256 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс хүний эрүүл мэндийн эсрэг 63 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн байна.

Насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хоорондын таарамжгүй харилцаа, үе тэнгийн дээрэлхлээс үүдэлтэй байдаг. 

Иймд “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” мэдээлэл сурталчилгааны аяныг дөрөвдүгээр дүгээр сарын 08-наас эхлэн бүтэн сарын хугацаатай өрнүүлж байгаа билээ. 

Аяны хүрээнд сургуулийн орчинд сурагчдад дээрэлхлийн талаар ойлголт, мэдээлэл өгөх, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх арга зам, дээрэлхэгчийг гэмт үйлдлээс татгалзах санаа сэдлийг өгөх олон талын ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. 

Тухайлбал:

  • Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхлийг илрүүлэх зорилгоор “Мэдээлэл авах хайрцаг” буюу Bully Box байрлуулж, сурагчдын саналыг нууцлалтайгаар хүлээн авчээ.
  • Хүүхдэд эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад чиглэсэн видео контент, шторк, дууг бэлтгэн цахим орчинд түгээж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. 

ФОТО: