Уншиж байна ...

БНСУ-ын "Jin Air" компанийн агаарын хөлөг Муан-Улаанбаатарын чиглэлд анхны нислэгээ үйлдлээ

Б.Манлай
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Шинэ агаарын тээвэрлэгч компани шинэ нислэгийн чиглэл нээж, анхны нислэгээ үйлджээ.

Тодруулбал БНСУ-ын "Jin Air" агаарын тээвэрлэгч компанийн Муан-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг өнгөрсөн шөнө буюу 2024 оны тавдугаар сарын 9-ний 00:10 цагт “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд амжилттай газардсан болохыг мэдээллээ.

Тус компани БНСУ-ын Муан хот, Улаанбаатар чиглэлд долоо хоногийн Лхагва, Бямба гараг бүрд есдүгээр сарыг хүртэл нислэг үйлдэх аж.

зураг
 

"Jin Air" компанийн агаарын хөлөг Муан олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 21:30 цагт хөөрч, 00:30 цагт Улаанбаатарт буух ба 01:30 цагт Улаанбаатараас хөөрч, 05:50 цагт БНСУ-д буух хуваарьтай байна.

Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны ээлжит хэлэлцээр энэ оны хоёрдугаар сард болж, нислэгийн тоог нэмэгдүүлэхээр болсноор "Jin Air" компани Муан, Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэх эрхийг авчээ.

Эргэн сануулахад “Чингис хаан” олон улсын нисэх буудлын авто зогсоол өчигдрөөс эхлэн төлбөртэй болсон байна.

зураг