Уншиж байна ...

"С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хороосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийн материалыг бүхэлд нь ил болгох боломжгүй"

Б.Манлай
2024 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хороосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Цагдаагийн Ерөнхий Газарт ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Шалгагдаж байгаа хэргийн материалыг бүхэлд нь ил болгох боломжгүй.

Холбогдох хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллага прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд мэдээлэл өгөх боломжтой. Хэргийн материалыг бүхэлд нь ил болгох нь хуулиар зохицуулагддаг.

Өмнө нь Засгийн газраас нууцаас гаргаж байсан тогтоолыг танилцуулъя. 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоол. 

Уншиж танилцуулбал УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон үйлдлийг шалгасан эрүүгийн 830142 дугаартай хэргийг бүхэлд нь болон уг хэрэгт хамааралтай дуу, дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж, ил болгосугай гэсэн тогтоол 2021 онд гарч байсан.

Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул мэдээллийг олон нийтэд ил гаргах хуулийн дагуу мэдээлэл хийх байх" гэж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр мэдээлэв.