Уншиж байна ...

ПАРИС 2024: Олимпын бамбар Марселийн боомтод ирлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

Парисын олимпын бамбар албан ёсоор Францад ирлээ. Олимпын бамбар 12 хоног Грекийн газар нутгаар аялсны дараа "Белем" хөлөг онгоцоор газар дундын тэнгисийг туулан Францын Марсель хотын боомтод газардсан юм.

Олимпын бамбарыг хүлээж авах ёслолыг 150,000 хүн үзэж сонирхжээ. Энэ үеэр олимпын зохион байгуулах хорооны дарга Тони Естанге "100 жилийн дараа манай улс олимпын наадмыг зохион байгуулахаар боллоо. Энэ түүхэн мөчийг их удаан хүлээлээ" гэж тодотгожээ.

"Белем" хөлөг онгоцыг Марсельд газардахад 1,000 гаруй жижиг завь, усан онгоц дагалдсан юм. Мөн энэ үеэр 6,000 гаруй цагдаа, аюулгүй байдлын ажилтан үүрэг гүйцэтгэжээ.

Олимпын бамбарыг угтах ёслолд Францын олон спортын алдартан оролцсон. Тодруулбал NBA-гийн тоглогч асан Тони Паркер, хөлбөмбөгчин Дидье Дрогба нар байв. Харин Марселийн бахархал болсон хөлбөмбөгчин Зинедин Зидан энэ үйл ажиллагаанд оролцоогүй нь олны анхаарлыг татсан байна.

Түүнчлэн олимпын түнш Кока-Кола компанийг эсэргүүцсэн тайван жагсаал болжээ. 

 

Эх сурвалж: Inside The Games