Уншиж байна ...

Астанагийн Их Дуулгад Монголын 11 жүдоч зодоглоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Казахстаны Астана хотод энэ сарын 10-12-нд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд 88 орны 493 жүдоч (272 эрэгтэй, 211 эмэгтэй) өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Сонирхуулахад Их Дуулга тэмцээнд түрүүлсэн тамирчин чансаандаа 1,000 оноо авах бол мөнгөн медаль хүртвэл 700, хүрэл медалийг 500 оноо дагалддаг. Нийлбэр чансааны оноогоор дээгүүрт бичигдсэн тамирчид "Парис 2024" олимпын эрхээ авах билээ.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

  • 60 кг - Н.Мэндсайхан
  • 66 кг - Л.Сумъяа
  • 73 кг - Ц.Цогтбаатар
  • 73 кг - Б.Эрдэнэбаяр
  • 81 кг - Г.Болор-Очир
  • 90 кг - Г.Алтанбагана

Эмэгтэй:

  • 52 кг - Б.Уранзаяа 
  • 63 кг - Б.Ганхайч
  • 70 кг - Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг - О.Хүслэн
  • +78 кг - Д.Номинзул

Хуваарь

Тавдугаар сарын 9-нд

17:00 цагт: Сугалаа

Тавдугаар сарын 10-нд

  • Эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг
  • Тодорхойгүй: Хэсгийн барилдаан 
  • 20:00 цагт: Шигшээ барилдаан

Тавдугаар сарын 11-нд

  • Эмэгтэй 63, 70, эрэгтэй 73, 81 кг
  • Тодорхойгүй: Хэсгийн барилдаан 
  • 20:00 цагт: Шигшээ барилдаан

Тавдугаар сарын 12

  • Эмэгтэй -78, +78, эрэгтэй 90, -100, +100 кг
  • Тодорхойгүй: Хэсгийн барилдаан 
  • 20:00 цагт: Шигшээ барилдаан