Уншиж байна ...

Монгол улстай худалдааны гэрээ байгуулах ажлыг Евразийн Эдийн Засгийн Холбоо эхлүүлнэ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Юрий Ушаков

Тавдугаар сарын 8-ны Лхагва гарагт Москва хотод зохион байгуулагдах Евразийн Эдийн Засгийн Холбооны дээд хэмжээний чуулганаар Монгол улстай худалдааны гэрээ байгуулах ажлыг эхлүүлэхээр болжээ.

Чуулганы үеэр Монгол улстай худалдааны гэрээ байгуулах ажлыг эхлүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг батлах тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков өчигдөр мэдэгдсэн байна.

“Өргөтгөсөн хуралдааны үеэр гэрээ хэлэлцээрийн бичиг баримтуудад гарын үсэг зурна. Тухайлбал Монгол улстай худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлэх баримт бичгийг энэ үеэр батлах болно” гэж Ушаков ярьжээ.

Энэ удаагийн чуулган Евразийн Эдийн Засгийн Холбоог үүсгэн байгуулсны 10 жилийн ойтой давхцаж байгаа юм.

Чуулганд гишүүн орнууд болох ОХУ, Беларусь, Казахстан, Киргизстан, Армени улсуудын төр, засгийн тэргүүнүүд оролцох юм байна. Бас Узбекистан, Кубын тэргүүнүүд ажиглагчийн статустай оролцох ажээ.

 

Эх сурвалж: ТАСС