Уншиж байна ...

Ногоон зээлийн бүтээгдэхүүнд жендэр, нийгэм, байгаль орчны үзүүлэх нөлөөллийн зорилтуудыг тодорхойлох зөвлөх сонгон шалгаруулах зар

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 29
Сурталчилгаа
зураг
 

Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Европын холбооны Свич-Эшиа хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дулаан шийдэл-II төслийг хамтран хэрэгжүүлэгч Монголын Ногоон Санхүүгийн Корпораци байгууллага нь амины орон сууцны дулааны алдагдлыг бууруулах болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад зориулан ногоон зээлийн бүтээгдэхүүн боловсруулах юм. Уг үйл ажиллагааны хүрээнд арилжааны банкнуудын ногоон зээлийн бүтээгдэхүүнд жендэр, нийгэм, байгаль орчны нөлөөллийн зорилтуудыг нэгтгэн оруулахад шаардагдах Хэмжилт, Тайлан, Баталгаажуулалтын (MRV) системийн практик зөвлөмжүүдийг боловсруулах судалгааны ажлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Судалгааны зорилго:

MRV системийг ногоон зээлийн бүтээгдэхүүний процессын хүрээнд нэгтгэх талаар бодитой зөвлөмж санал болгох иж бүрэн судалгаа хийх.

Одоогийн практик үйл ажиллагааг олон улсын жишигтэй харьцуулан, зорилтот чиглэлээр зөвлөмж боловсруулж, санхүүгийн байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх. Зорилгын хүрээнд дараах ажлууд хийгдэнэ:

  1. Одоо байгаа санхүүгийн байгууллагуудын ногоон зээл олголтоос ногоон зээлийн үр дүнгийн баталгаажуулалт хүртэлх процессын судалгааг хийж, олон улсын MRV системийн сайн жишигтэй харьцуулсан Зөрүү байдлын судалгаа (Gap Analysis) хийнэ.
  2. MRV систем болон шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, санхүүгийн байгууллагуудад зориулсан зааварчилгааг боловсруулна.
  3. Дүгнэлт тайланг нарийвчилсан эцсийн тайлан болгон нэгтгэж, үр дүнг танилцуулах, оролцогч талуудын санал хүсэлтийг цуглуулах уулзалт семинар зохион байгуулна.

 Ажлын цар хүрээ:

  • Олон улсын шилдэг туршлага, дотоодын нөхцөл байдалд үндэслэн нарийвчилсан дүн шинжилгээ, дүгнэлт боловсруулах.
  • Монголын санхүүгийн салбарт тохирсон MRV-ийн цогц тогтолцоог боловсруулах.
  • Үргэлжлэх хугацаа хугацаа: 70 хоног (14 долоо хоног)

 Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

  • Ногоон/тогтвортой санхүү, MRV системд хамаарах бодлого судалгаа, практик зөвлөмжийг 5-аас доошгүй жил хийж байсан туршлагатай.
  • Монголд ногоон/тогтвортой санхүүгийн төслүүд дээр байгаль орчин, нийгэм, жендэрийн нөлөөллийн чиглэлээр шууд оролцож байсан туршлагатай.
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байх.
  • Судалгаа, харилцаа холбоо, тайлан бичих өндөр ур чадвартай.
  • Монгол, Англи хэлний өндөр мэдлэгтэй байх.

Хүсэлт ирүүлэх:

Төслийн саналыг судалгааны арга зүй, хугацаа, нарийвчилсан төсөв, өмнөх ажлын туршлагын нотолгоо зэргийг и-мэйлээр mgfcsoap2@greenfinance.mn хаягт 2024 оны 5-р сарын 27-ны 16:00 цагаас өмнө илгээнэ. Дэлгэрэнгүй даалгавар болон Судалгааны ажилд хүсэлт илгээх маягтыг эндээс харна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.