16:21 2024/04/26
Чуулганы үдээс өмнөх хаалттай хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн "Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай" асуудлыг хэлэлцэж, дэмжжээ.
Ингэснээр Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт элчин сайдыг томилох, эгүүлэн татах юм.
Шинээр томилогдох элчин сайд нарын талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Элчин сайдаар томилон ажиллахаар нэр дэвшигчид нь төрийн болон дипломат албан олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан төрийн албан хаагчид юм" хэмээн танилцуулсан.
10:59 2024/04/26
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг танилцууллаа. Тэрбээр "Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад cyyraa Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвшингийн Бадралыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад cyyx Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Энхболдыг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад cyyx Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашнямын Энхтайваныг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад cyyx Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Дааданхүүгийн Батбаатарыг тус тус томилох саналыг танилцуулж байна" гэв.
Тус асуудлыг хэлэлцэхийн өмнөх нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Урд хөрштэй холбоотой элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэх гэж байгаа учраас хаалттай горимд шилжүүлэх санал гаргаж байна" гэв.
Гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулж олонх дэмжсэнээр чуулганы хуралдаан хаалттай горимд шилжүүллээ.
10:41 2024/04/26
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: